ТТТӨвчний мэдээг тандалтын 25 нэгжээс 7 хоног бүр авч нэгтгэн ХӨСҮТ-д хүргүүлж ЭМБайгууллагуудыг эргэн мэдээллээр хангаж ажиллаж байна. Хэнтий аймагт 2018 оны 50-р долоо хоногийн байдлаар ТТТӨвчин нь амбулаторийн үзлэгийн 5,6 %, яаралтай дуудлагын 12,4%-ийг эзэлж байна.
• Хэрлэн суманд буюу аймгийн төвд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 4,0 хувь хөдөө сумдад 6,8%-ийг эзэлж байна. ТТТӨвчнөөр өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна.
• Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 1,2 дахин өсөж одоогоор 38 хүүхэд эмчлэгдэж байна.
• Сумдаар томуугийн өвчлөлийг гаргавал: Бор-өндөр 4,7%, Өмнөдэлгэр 3,0% Дэлгэрхаан-9,2%, Бэрх 6,3%, Цэнхэрмандал, Батширээт, Норовлин сумд 11,5-15,1%- тай байна. Томуу томуу төст өвчний эрсдлээс сэргийлэх бэлэн байдлын төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 50 заалтаар гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.
• Шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар судалгаа гарган бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
• Сумдын эрхлэгч эмч нарт томуу томуу төст өвчлөлийн талаар мэдээлэл өгч 15 суманд дэмжлэгт хяналт хийж, албан тоот зөвлөмжийг 3 удаа хүргүүлээд байна.
• Улирлын томуугийн вакцинд тархвар судлалын заалтаар хамрагдах эрсдэлт бүлгийн хүн амын судалгаа гаргаж дархлаажуулалтыг зохион байгуулсан.
• Нийт–1510 хүн хамрагдсан / Жирэмсэн, Өндөр настан, Архаг хууч өвчтэй эрсдэл бүлэг болон ЭМБайгууллагын ажилтнууд, хамрагдсан.
• 0-5 насны хүүхдийг А амин дэмээр хангаж ажилласан. Одоогоор 18 сум хангалттай нөөцтэй байна.
• ЭМХТөв, ХӨСҮТ-ээс зохион байгуулсан 7 удаагийн телеконференцид оролцон эмч мэргэжилтэн, ард иргэдэд мэдээллийг хүргэн ажиллаж байна. ТТТӨ-өөс сэргийлэх сургалт сурталчилгааг орон нутгийн “Хэнтий”, “Өндөрхаан” ТВ болон хэвлэл мэдээллийн бүх сувгаар 7 хоногт 3 удаагийн давтамжтэй ард иргэдэд түгээж байна.
• Хүүхдийн байгууллагын багш, нийгмийн ажилтнуудад томуугаас сэргийлэх талаар мэдээлэл өгч, анги танхимд агаар сэлгэлтийг тогтмолжуулах, хүүхдийн ирцэд хяналт тавих, дархлаа дэмжих цэгэн иллэг хийж хэвших талаар зөвлөн хамтран ажиллаж байна.
• Томуу томуу төст өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд витаминжуулалтын аян өрнүүлж шүүлтүүртэй маск, амин дэмүүд, сурталчилгааны материалаар хангаж байна.
Хэнтий ЭМГазар