|
|
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас " Боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах цэг байгуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих" ажлын хүрээнд орчны бохирдолыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, дахивар хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, нийлүүлэх, барилгын хог хаягдлын талаарх сургалт 2020.08.31-ний өдөр Чингис хотод зохион байгуулагдсан. Сургалтанд БОАЖГазар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хэрлэн голын сав газрын захиргаа, УЦУОШТөв, ГХБХБГазар, Хэрлэн сумын ЗДТГазар, Өндөрхаан хот тохижилтын газрын албан хаагчид болон Харгуй ТӨХК, Хэнтий Ус ХК-ний албан хаагчид, барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд хамрагдлаа.
|