2020.08.27-28 ны өдрүүдэд Эрүүл мэндийн төвүүдэд коронавируст халдварын тандалт, сэргийлэлт, хариу арга хэмжээний бэлэн байдалд хяналт үнэлгээ хийлээ
2020.08.27-28 ны өдрүүдэд Эрүүл мэндийн төвүүдэд коронавируст халдварын тандалт, сэргийлэлт, хариу арга хэмжээний бэлэн байдалд хяналт үнэлгээ хийх ажлын удирдамжын дагуу ЭМГ-ын мэргэжилтнүүд болон ЗӨСТ-ийн тархвар судлаач эмчтэй хамтран Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй ӨЭМТ-д, УАУ эмнэлэг болон Баянхутаг, Тахилгат, Мөрөн, Өлзийт тосгоны ЭМТ-ийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээг зохион байгуулж ажиллаа. ЭМС-ын А/422, А/536, А/537, А/269 тушаалын хүрээнд:
- ӨЭМТ-ийн халдварын сэргийлэлтийн бэлэн байдал
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагааны стандарт
- ЭМС-ын тушаал шийдвэрийн хэрэгжилт
- COVID-19 үед халдварын бэлэн байдал нөөц
- Тарваган тахлын үед хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөж, аюулгүй тайлах чиглэлээр хяналт үнэлгээг зохион байгууллаа.
 
НИЙТЭЛСЭН: 2020-08-30 09:55:11