УЛААНБУРХАН, ХАЛДВАРТ САА ӨВЧНИЙ ТАНДАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЬЕ ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Эрүүл мэндийн газар,  Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран  “ Улаанбурхан, халдварт саа өвчний тандалтыг эрчимжүүлье” сэдэвт  зүүн бүсийн сургалтыг 09 сарын 18-19 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  Тус сургалтанд Дорнод, Сүхбаатар аймгийн   дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хүүхэд , мэдрэл, халдвартын эмч нараас бүрдсэн баг,  зохион байгууллагч аймгийн сум, өрхийн эрүүл  мэндийн төвийн 27 эмч мэргэжилтнүүд  болон  Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд, мэдрэл, халдвартын эмч нар хамрагдлаа.  Сургагч багшаар ХӨСҮТөвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаар ахлуулсан баг ажиллаж Улаан бурхан, халдварт саа өвчний эмчилгээ оношлогоо, Лабораторийн оношлогоо, голомтын үеийн хариу арга хэмжээг хэрхэн авах гэх мэт сэдвүүдээр сургалт зохион байгуулан эмч мэргэжилтнүүдийг чадавхижууллаа.
 
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2017-09-19 08:10:12

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0