Эрүүл мэндийн яам, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын ХАСантай хамтран “Эх барихын тусламж үйлчилгээний зайн оношилгоонд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд зүүн бүсийн аймгуудын “Эх барихын яаралтай тусламж”-ийн 2 дахь удаагийн сургалт Чингис хотод 2017 оны 09-р сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн ЭБЭ-дийн эмч мэргэжилтнүүд, 60 хүн хамрагдсан байна. Сургалтын явцад эхийн коллапс, шок, эх барихын их хэмжээний цус алдалт, манас таталтын урьдал, манас таталт, өндөр эрсдэлтэй эхийн төрөлт сэдээх, кесар мэс заслын дараа үтрээгээр төрөх, ургийн хяналт, мөр тээглэх, өгзөг түрүүлэлт, төвөгтэй кесар мэс засал, үйлдлийн тусламжтай төрөлт-хярзангийн гэмтэл, тромбоэмболизм-эрсдлийн үнэлгээ, гүний венийн тромбоэмболи-үхжил зээрг сэдвүүдээр лекц, дадлагатай сургалт явуулж эмч нарын эх барихын яаралтай тусламжийн ур чадварыг дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.