Олон улсын ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх 7 хоногийн аяны удирдамжийн дагуу эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад гавъяаны амралтандаа гарсан үе үеийн ахмад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын туршлагаас суралцах, зөвлөн туслах үйлчилгээ авах зорилгоор “Хишиг өдөр”-ийг 2017 оны 09 дүгээр сарын 25-26-нд Аймгийн нэгдсэн эмнэлгийн бүх тасаг нэгжүүдэд хуваарийн дагуу зохион байгуулж ахмадууд минь залуу халуун нас, хамт ажиллаж ээнэгшин дассан нөхдөө дурсан идэвхи, санаачлагатай оролцож байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийлэх үүднээс Ахмад эмч, мэргэжилтнүүдээс зөвлөн туслах үйлчилгээ авах зорилгоор 09 дүгээр сарын 29-нд Эрүүл мэндийн газарт ЭМГ болон нэгдсэн эмнэлгийн удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.