Эрүүл мэндийн газарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар "Цахим мэдээллийн танхим"-ын нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 02 сарын 02 -ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица мэргэжилтэн Ж.Нарантуяа Ж.Наранчимэг Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа аймгийн газар хэлтсийн дарга нар эмч, мэргэжилтнүүд оролцлоо.Сумдын засаг дарга болон эрүүл мэндийн төвийн ажилтнуудтай цахимаар холбогдож онлайн хурал хийлээ. Нийт 22 сумын эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдох боломжтой болсон ба Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Гуравдахь шатлалын эмнэлгүүдтэй холбогдож зөвлөгөө авах, хурал зөвлөгөөн хийх, өвчтөний мэдээлэл солилцох зөвлөгөө авах боломж бүрдлээ. Мөн Сумын эрүүл мэндийн төвүүд нь Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагтай холбогдож нарийн мэргэжлийн эмч нараас эмчилгээ, оношлогооны зөвлөгөө авах боломж бүрдлээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамт олондоо баярлалаа.