Хэнтий аймгийн эрүүл мэндийн газраас Дэлхийн эмч нарын өдрийг угтан “Судлаач эмч-2022” Эрдэм Шинжилгээний Хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд нийт 14 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Тэргүүн байранд “Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн ажлаас халшрах хам шинжийг судалсан нь Аймгийн НЭ-ийн мэдрэл сэтгэцийн тасгийн их эмч А.Баярмаагийн судалгааны ажил
Дэд байранд “Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт шинэ коронавируст халдвар /Ковид-19/-аар эмчлүүлэгсдийн нас баралтын эрсдэлт хүчин зүйлийг судлах нь” Аймгийн НЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Чимгээ, Г.Алтансувд, Д.Мөнхзул, ЭМГ-ын НЭМХ-ийн М.Солонго нарын сэдэвт судалгааны ажил
Гуравдугаар байранд “Хэнтий аймагт бүртгэгдсэн хүн, малын боом өвчний тархвар зүй” сэдэвт ЗООНОЗ өвчин судлалын төвийн Л.Эрдэнэчимэг, Г.Ганцэцэг Ц.Гэрэлмаа, Ч.Эрдэнэчимэг, Ц.Ууганбаяр, Т.Сансарбаатар, Х.Мягмарбат нарын судлаачдын илтгэл
Тусгай байранд “Ковид-19 халдварын цартахлын үед хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг үнэлэх нь” ЭМГ-ын НЭМХ-ийн ахлах мэргэжилтэн М.Солонгын, “Шинэ Короновируст халдвар /Ковид-19/-аар өвдсөн жирэмсэн болон төрсөн эмэгтэйчүүдийн хүндрэл, эрсдлийг тооцох нь”сэдэвт АНЭ-ийн Б.Уранчимэг, Н.Ариунаа, Т.Оюунбилэг, Б.Наранбат их эмч нарын илтгэлүүдээр тус тус шалгарлаа.
Нийт судлаачдын цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье.