“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12 –нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэн ирсэн. Тиймээс энэ өдөр Эрүүл мэндийн газраас сувилагч, тусгай мэргэжилтний баярын үйл ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав. Тус арга хэмжээнд ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр, аймгийн Засаг дарга Ц.Цогсомжав, НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг нар оролцож сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй зарим нэр бүхий сувилагчдын шагналыг гардуулж баяр хүргэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, сувилахуйн тусламж үйлчилгээний гайхамшгийг өөрсдийн оюун ухаан мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө харуулан үр бүтээлтэй ажиллаж байгаа үе үеийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд маань эрхэлсэн ажлаа үе шаттайгаар үр дүнг нь ахиулан салбартаа тэргүүлсэн нэр бүхий сувилагчдын шагналыг гардуулсан. Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн сувилагч Н.Байгалмаа, Биндэр сумын ЭМТ-ийн сувилагч Ц.Ариунаа нар нь аймгийн Засаг даргын нэрэмжит Өргөмжлөл 500.000 мянган төгрөгөөр шагнууллаа.
/Энэхүү шагналыг энэ жилээс эхлэн анх удаа олгож байгаа бөгөөд цаашид жил бүр олгохоор шийдвэрлэсэн/
ЭМГ-ын даргын өргөмжлөл - өөр
Тунгалагмаа Баян-Овоо сумын ЭМТ-ийн ахлах сувилагч
Даваамаа Баян-Адарга сумын ЭМТ-ийн ахлах сувилагч
Нарантуяа АНЭ-ийн мэдрэлийн тасгийн сувилагч
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
Жаахүү Отгонтөгс – АНЭ-ийн бариа заслын сувилагч
Дулдуй Галхүү Мөрөн сумын ЭМТ-ийн сувилагч
Батмөнх Мөнхбаяр АНЭ-ийн эх баригч
ЭМЯ-ны Жуух бичиг-ээр
Цогтоо Амаржаргал Өлзийт тосгоны ЭМТ-ийн сувилагч
Энхжаргал Балжмаа АНЭмнэлэгийн Доторын тасгийн сувилагч
Хэнтий аймгийн Хүндэт тэмдэг-ээр
Оросоо Буянхүү ЭМГ-ын СТҮ хариуцсан мэргэжилтэн
Лувсандорж Энхцэцэг Мөрөн сумын ЭМТөв сувилагч
Норовсүрэн Намжилмаа Мөрөн сумын ЭМТөв сувилагч
Пүрэвжав Сэндмаа АНЭмнэлэг лаборант
Жамсранжав Үүрийнтуяа АНЭмнэлэг лаборант
Оюунцэцэг Нэргүй АНЭмнэлэг диализын сувилагч
Лхамсүрэн Оюунсувд АНЭмнэлэг сувилагч
АЗД-ын “ ЖУУХ БИЧИГ ”- ээр
Нурсолханы Гульдария АНЭ-ий мэдрэлийн тасгийн сувилагч
Хан Хэнтийн Алдартан –аар
Сэрээтэр хурцбаатар АНЭ-ийн Физик эмчилгээний бага эмч
Аюурзана Оюунчимэг АНЭ-ийн Сүрьеэгийн тасгийн сувилагч
Түдэвдорж Амгалан АНЭ-ийн Сүрьеэгийн тасгийн лаборант
Бавуубазар Хоролмаа АНЭ-ийн Сүрьеэгийн тасгийн сувилагч
Нямуусай Болормаа АНЭ-ийн туслах сувилагч
Нүрзэд Эрдэнэтуяа АНЭ-ийн сувилагч
Цэндсүрэн Хэрлэнчимэг АНЭ-ийн сувилагч

















