ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай аймгийн эрүүл мэндийн салбарт 15, 16 ны өдрүүдэд ажиллалаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай,  Өвчний хяналтын газрын захирал Др. Хуонг Тран, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг аймгийн Эрүүл мэндийн салбар, Жаргалтхаан сумын ЭМТөвд 6 сарын 15-16-ны өдрүүдэд ажиллалаа.

Эх, хүүхдийн гурвалсан хяналт, КОВИД-19-ийн цар тахлын үеийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдал болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаа, эрт илрүүлгийн явцтай танилцсан. ДЭМБайгууллагаас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн бодлого, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцсон.

НИЙТЭЛСЭН: 2022-06-17 04:13:14