Монголын Сувилагчдын нийгэмлэгээс 2023 оныг сувилагчийн эрхийг хамгаалах жил болгон зарласан.
ОУСувилагчдийн өдрийг угтан "Амлалтаа сонсъё” хэлэлцүүлэг, ”Эрүүл мэнд ба сувилагч” аян, “Сувилахуй ба эрх зүй” сургалтыг Чингис хотод бүсчилсэн байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 218 сувилагч, тусгай мэргэжилтнийг хамруулан 4 сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулсан. хэлэлцүүлэг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Аймгийн Засаг дарга
Ч.Чогсомжав, МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр нар оролцон сувилагчдын өмнө тулгамдсан асуудал, санал хүсэлтийг хүлээн авлаа. Тус арга хэмжээнд сувилахуйн ёс зүй, харилцаа хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг сэдвээр лекц уншигдлаа. Мөн ирсэн сувилагч нарт хавдрын эрт илрүүлгийн үзлэг оношлогоо хийгдэж зөвлөгөө зөвлөмжийг өгч ажилласан



