“ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ - ХҮН БҮРИЙН ОРОЛЦООГ ДЭМЖЬЕ” УРИАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ - ХҮН БҮРИЙН ОРОЛЦООГ ДЭМЖЬЕ” УРИАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
 
АЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, ДЗМОУБ Бор-Өндөр 2 ОНХ, ХХҮГ, ХЭҮКомисс, ЭМГ, БСУГ, ГХБХБГ, БТСГ, НДХ, ХБИргэдийн холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, ХБИргэдийн ҮЭХороо, ХБХЭЭХ, МХҮХолбооны салбар зөвлөлүүд хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг “ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ - ХҮН БҮРИЙН ОРОЛЦООГ ДЭМЖЬЕ” уриатай өдөрлөгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 15 сум, Хэрлэн сумын 8 багийн нийт 350 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийн асран хамгаалагч нар оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээ, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа солилцож, Биеийн тамир спортын газрын А зааланд ДАРТС, АХА, “1 МИНУТ – 100.000” хөгжөөнт тоглоом зэргийг зохион байгуулж, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, Ерөнхий болосвролын сургуулийн сурагчид, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтарсан тоглолтыг үзэж сонирхон, улмаар нийтийн бүжиг бүжиглэн цэнгэж, нэгэн өдрийг дуу хуур, тэмцээн уралдаан, мэдээллээр дүүрэн өнгөрүүллээ.
 
 
 
 
 
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2018-12-18 02:09:09