"Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дах удаагийн уулзалт, зөвлөгөөн" 11 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгууллагдлаа.
"Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дах удаагийн уулзалт, зөвлөгөөн" 11 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгууллагдлаа. Дэлхий дахины болон Монгол Улсын томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүд, салбарын бэлэн байдлыг хэрхэн хангах, томуугийн тандалтыг бэхжүүлэх талаар хэлэлцэж "Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дах удаагийн уулзалт, зөвлөгөөн" зохион байгууллагдсан. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Академич П.Нямдаваа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж. Байгалмаа болон 21 аймаг, 9 дүүргийн ЭМГ, ЭМТ, НЭ, БОЭТ, өрх, сумын ЭМТ болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал, тархвар судлагч вирус судлагч эмч гэх мэт нийт 180 гаруй мэргэжилтнүүд оролцсон байна.
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт бөгөөд жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг. Энэ жил нийт 300,000 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-5 хүртэлх насны хүүхдүүдийн 70 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар дархлаажуулалт 50 гаруй хувьтай байна." гэдгийг цохон тэмдэглэлээ.
НИЙТЭЛСЭН: 2023-11-02 15:00:00