Чингис хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл, эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Утааны эсрэг хамтдаа өдөрлөгийг 2017 оны 01 сарын 21-ний өдөр УАУТөв, Эм импекс ХХК, хамтран зохион байгуулсан.
Нэг. Нээлтийн үйл ажиллагаанд Хэрлэн сумын засаг дарга, Аймгийн ИТХ-ын дарга, УЦОША дарга, Ультра соник ХХК гүйцэтгэх захирал нар нээж үг хэллээ.
Хоёр. Нийтдээ 250 гаруй иргэдэд агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар эрүүл мэндийн зөвлөгөө өгч гарын авлага зөвлөмж түгээж ажиллаа. Агаарын бохирдлоос сэргийлэх энгийн арга болох давхар шүүлтүүртэй маскны ач холбогдлыг сурталчилсан. Мөн агаарын бохирдлын үед биеийн дархлааг сайжруулах, хордлого тайлах антиоксидант хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр мэдээлэл өгч ажилласан. Үүнд агаарын бохирдлоос шалтгаалсан хордлогын шинж тэмдэг болох толгой эргэх, толгой өвдөх, тайван бус болох зүрх дэлсэх мэдрэлийн болон амьсгалын тогтолцооны эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх хордлого тайлах сүүгээр үйлчилсэн. Мөн иргэдийн биеийн дархлааг сайжруулж халдвараас сэргийлэх үүднээс чацарганы шүүс, нэрс болон чацарганы эко цайгаар үйлчилсэн.
Хоёр. УАУтөвийн эмч сувилагч нар 28 хүний даралтыг үзэж ханиад томууны эсрэг Лидэр-7, Мана-4, Дарву-5, Сорол-4, Норов-7 зэрэг нэр төрлийн танг нийт 14 хүнд өгсөн. Мөн дээрх тангуудын танилцуулга тараах материалыг иргэдэд тараасан.
Гурав. Эм Импекс ХХК нь иргэдийн биеийн дархлааг сайжруулах хордлого тайлах болон уушиг цэвэрлэх, цэр салстыг гадагшуулах эмийн танилцуулгыг хийж ажилласан.