#Чихрийн_шижинтэй_тэмцэх_дэлхийн_өдөр”-ийг 11 дүгээр сарын 14 –нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2023 оныг “ЭРСДЭЛЭЭ МЭДЭЖ, ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийг Аймгийн нэгдсэн эмнэлэг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулан тус өдөр эмнэлгээр үйлчлүүлж буй 110 иргэнийг хамруулж тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус өдөрлөгөөр:
1. Иргэдийн чихрийн шижингийн эрсдэлийг үнэлгээний хуудасны дагуу үнэлсэн.
2. Мөн үнэлгээний хуудсаар үнэлэхээс гадна артерийн даралт, зүрхний цохилт, хэвлийн тойрог, биеийн жин, өндрийг үзэн биеийн жингийн индексийг тодорхойлон чихрийн шижингийн эрсдэлийг үнэлж нарийн мэргэжлийн эмч зөвлөмж зөвлөгөө хүргэн ажиллаа.