Амилуулах суурь тусламж буй амь тэнцсэн үед яаралтай тусламжийг хэрхэн үзүүлэх, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, үргүйдлийн шалтгаан, жирэмсний хяналт сэдэвт сургалтыг 2017оны 01сарын 16 өдөр БЗӨБЦТСүлжээ төрийн өмчит ХХК-ний 52 албан хаагчидад зохион байгууллаа. Сургагч багшаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч Б.Чимгээ, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Наранбат ажилласан. Сургалтад хамрагдсан оролцогчид муляжин дээр цээж шахалт болон амьсгал өгөлтийг хийж сурснаараа ач холбогдолтой байлаа.
Осол гэмтэлд өртөгсдөд анхны тусламж буюу амилуулах суурь тусламжийг зөв үзүүлэх нь хүний амь насыг аврах, эмчилгээний хугацааг богиносгох, гарах хүндрэл болон халдвар үүсэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадварыг богино хугацаанд сэргээх зэрэгт чухал нөлөөтэй билээ. Иймд албан байгууллагын ажилчид болон иргэдэд амилуулах суурь тусламжийн сургалтыг зохион байгуулж, шаардлагатай үед тусламжийг зөв үзүүлэх ур чадварт сургах нь чухал юм.
Мөн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр НҮЭМ, гэр бүл төлөвлөлт, жирэмснээс сэргийлэх аргууд, жирэмсний хяналт гэх мэт сэдвээр мэдээл өгч, сонирхсон асуудалтанд хариулан зөвлөгөө өгөн ажиллалаа.