Монгол Улсын засгийн газрын 05 тогтоолд жил бүрийн I сарыг “Өвлийн спортыг дэмжих сар” болгон тэмдэглэдэгтэй холбогдуулан ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦАНЫН ТЭМЦЭЭН, “ЧИНГИС ХААНЫ ЦОМ” ГҮЙЛТИЙН ЦАНЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН, ААШ МӨСНИЙ ШАГАЙ БОЛОН БУРИАД СУРЫН ХАРВАА 2017 оны 01 сарын 07-08-нд Биндэр суманд боллоо. Тус тэмцээнд 15 газраас /Хэнтий Биндэр, Баян-Адарга, Хурх, Дорнод Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай ХЦ 0287 анги, Зэвсэгт хүчний 308, 015, 084, 311, Алдар спорт хороо/ давхардсан тоогоор нийт 355 тамирчид оролцсон.
Цанын тэмцээнд 8 насны ангиллаар 158 тамирчин.
Тэшүүрийн төрөлд 10 насны ангилалд 131 тамирчин
Мөсний шагайн харваанд 42 харваач
Буриад сурын харваанд 14-51 насны 4 багийн 24 харваач оролцлоо.
Тэмцээнийг ЭМГазар, БТСГазар, Биндэр сумын ЗДТГазар, ХЦ 0287 анги хамтран зохион байгуулсан. Өвлийн спорт болон нийтийн биеийн тамирын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уралдаан болж өндөрлөлөө.