Хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрал, эрүүл зан үйлийг сурталчлах, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл ажлын байр, сургууль, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд салбар хоорондын оролцоог идэвхжүүлэн, нэмэгдүүлэх зорилгоор ЭНЭ ЖИЛДЭЭ- ЭРҮҮЛ ЖИНДЭЭ 2 аяныг нээж “ӨГЛӨӨНИЙ ЦАЙНААС ЭРҮҮЛ МЭНД ЭХЭЛНЭ” өдөрлөгийг эрүүл мэндийн байгууллагууд, төрийн болон төрийн бус 30 байгууллагын 60 алба хаагчийг хамруулан ажилттай зохион байгууллаа.
.JPG)

Тус өдөрлөгөөр “ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ 2” аян, ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлүүд, “ӨГЛӨӨНИЙ ЦАЙНААС ЭРҮҮЛ МЭНД ЭХЭЛНЭ” эрүүл зөв хооллолтын талаар, Дасгал хөдөлгөөний ач холбогдол, БЖИ тооцох аргын талаар, Явган алхалтын ач тус сэдвүүдээр олорцсон нийт алба хаагчдад мэдээ мэдээлэл зөвлөмж зөвлөгөө хүргэлээ. Мөн тус өдөрлөгийг хамтран зохион байгуулсан МОНОС- ХЭНТИЙ салбараас оролцогчдын арьсыг оношилж, БЖИ-ийг тодорхойлох үйлчилгээ үзүүллээ. Өдөрлөгийг хамтран зохион байгуулсан ЗДТГ, АНЭ, Монос- Хэнтий, Явган алхалтын холбоо, мөн өдөрлөгт оролцсон нийт алба хаагчдадаа талархсанаа илэрхийлье.





ХЭНТИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР