“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрүүл мэндийн яам, геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн газар  хамтран   МУЗГазрын  “монгол улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд  “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” сэдэвт үйл ажиллагааг    2017 оны 11 сарын 24-26 өдрүүдэд  амжилттай зохион байгууллаа.  Тус үйл ажиллагаа нь  “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын сургагч багш бэлтгэх , эрүүл насжилтыг дэмжих ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн  хэрэгжилтийг үнэлэх, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ахмадын кабинетийн үйл ажиллагааг үнэлэх зорилготой зохион байгуулагдаж байна.   
“Жавхаат хэмнэл” аэробик дасгалын сургагч багш бэлтгэх  сургалтанд Хэрлэн сумын 8 багийн нийт 18 ахмадууд хамрагдаж идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, сургагч багшийн үнэмлэхээ гардан авлаа.  Настнуудад “Эмийн зохистэй хэрэглээ”, “Настны эрүүл зөв зохистой хооллолт” сэдвээр сургалт зохион байгуулсан. Сургалтанд нийт 35 ахмадууд хамрагдаж  хэрхэн эрүүл зөв хооллох, эмийн зөв зохистой хэрэглээний талаар эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүллээ.  Сургагч багшаар  Геронтологийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны мэргэжилтэн Б.Өлзийсайхан, Геронтологийн үндэсний төвийн стратеги төлөвлөлтийн албаны мэргэжилтэн Б.Хишигжаргал нар ажилсан. Мөн сургалтын дараа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ахмадын кабинетийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.       
НИЙТЭЛСЭН: 2018-11-21 07:38:41