“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Эрүүл мэндийн газраас тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийн дунд 2018 оны 01 сарын 12-ны өдөр “Зам тээврийн осол гэмтлээс хамтдаа сэргийлье” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. “Осол гэмтлээс сэргийлэх” сарын аяны хүрээнд Авто тээврийн төвтэй хамтран зохион байгуулсан уг өдөрлөгөөр иргэдэд эрүүл мэнд, хууль эрхзүйн чиглэлээр мэдээлэл хүргэх зорилго бүхий 8 өртөөг байгуулан ажиллалаа. Үүнд: Аймгийн нэгдсэн эмнэлгийн Дотор, Мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч, элэгний В,С вирус, БЗДХ илрүүлэх шинжилгээ, хорт зуршил, дасгал хөдөлгөөн, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгууллаа. Мөн “Эм импекс” эмийн сангийн эм зүйч нар эмийн зохистой хэрэглээ болон элэг хамгаалах эм бэлдмэл болон элэгний С вирүсын эсрэг эмийн танилцуулга хийж, УАУТөвийн эмч сувилагч нар уламжлалт идээ ундаа, эм танг хэрхэн зөв хэрэглэх, өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөрлөгт оролцож буй иргэдийн артерийн даралт, өндөр жин болон БЖИ тодорхойлон зөвлөгөө өглөө. Энэ үеэр Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Парактикал даатгалын хамт олон өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцож буй иргэдэд мэдээлэл хүргэлээ. Өдөрлөгийн үйл ажиллагаанд давхардсан тоогоoр нийт 250 гаруй иргэд хамрагдсан байна.

Үүнд: Аймгийн нэгдсэн эмнэлгийн Дотор, Мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч, элэгний В,С вирус, БЗДХ илрүүлэх шинжилгээ, хорт зуршил, дасгал хөдөлгөөн, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгууллаа. Мөн “Эм импекс” эмийн сангийн эм зүйч нар эмийн зохистой хэрэглээ болон элэг хамгаалах эм бэлдмэл болон элэгний С вирүсын эсрэг эмийн танилцуулга хийж, УАУТөвийн эмч сувилагч нар уламжлалт идээ ундаа, эм танг хэрхэн зөв хэрэглэх, өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөрлөгт оролцож буй иргэдийн артерийн даралт, өндөр жин болон БЖИ тодорхойлон зөвлөгөө өглөө. Энэ үеэр Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Парактикал даатгалын хамт олон өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцож буй иргэдэд мэдээлэл хүргэлээ. Өдөрлөгийн үйл ажиллагаанд давхардсан тоогоoр нийт 250 гаруй иргэд хамрагдсан байна. 

НИЙТЭЛСЭН: 2018-01-15 12:33:40