“ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ, 0-5 НАСНЫ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ ОРЧИН” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХЭРЛЭН СУМЫН 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, БАГШ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА.

Хэнтий аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 15-аас 2025 оны 02 дугаар сарын 15-ны хооронд “Осол гэмтлээс сэргийлэх, 0-5 насны хүүхдийн аюулгүй орчин” сарын аяныг салбар дундын хамтын оролцоотой аймгийн хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Тус аяны хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хэнтий аймгийн Улаан загалмайн хороо хамтран Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэгийн эцэг эх асран хамгаалагч, багш ажилчдад “0-5 насны хүүхдийн аюулгүй орчин” сэдэвт сургалтын зохион байгуулан ажиллаа.

НИЙТЭЛСЭН: 2025-02-10 17:00:00