УЛААНБУРХАНЫ ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХАМРАГДАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН (ХПВ)-ИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХЫН АЧ ХОЛБОГДЛЫГ СУРТАЛЧИЛАН АЖИЛЛАЛАА.
Өмнөдэлгэр сум, Өлзийт тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид, эцэг эх, асран хамгаалагчид болон сурагчдад улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, “Хүний папиллома вирус”-ийн талаар иргэдэд чиглэсэн ухуулга нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
Мөн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын үйл ажиллагаанд нөхцөл байдлын үнэлгээ, дэмжлэгт хяналтыг хийж, анхаарах асуудлуудад зөвлөмж өглөө.

