ЭРҮҮЛ МЭНД ЭКСПО 2025 үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа
Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан “Эрүүл мэндийн экспо 2025” эрүүл мэндийн салбарын үзэсгэлэнг 2025 оны 06 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өнгөрлөө. Экспоны нээлтэд аймгийн удирдлагууд, МУ-ын хөдөлмөрийн баатар М.Амбага, гавьяат эмч нарын төлөөлөл тус тус оролцсон.
Үзэсгэлэнд гуравдугаар шатлалын улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл, аймгийн эрүүл мэндийн байгууллагууд, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөл, лабораторийн урвалж оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгчид, анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиуд гээд нийт 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож 2 өдрийн турш ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл өгч, харилцан туршлага солилцсон арга хэмжээ болсон.
Үзэсгэлэнд идэвхитэй оролцож дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлэе.
НИЙТЭЛСЭН: 2025-06-24 01:21:24