“ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИЖ, СЭРГИЙЛЖ БОЛОХ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ НЬ” СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Аймгийн Засаг Даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИЖ, СЭРГИЙЛЖ БОЛОХ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ НЬ” арга хэмжээний хүрээнд ХОЙД болон зүүн бүсийн сумдын Жирэмсэн, хөхүүл ээж нар, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нөхөн үржихүйн насны-439 , жирэмсэн-45 , хөхүүл ээж- 53, нийт-537 эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамрагдаж, сургалтын дараа нийт 7 нярай, 4 жирэмсэн эмэгтэйд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаа. Бүсчилсэн сургалтаар бид эх хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр баримталж буй бодлого, Жирэмсний хяналтын ач холбогдол, дутуу төрөлтөөс сэргийлэх, сэргийлж болох хүүхдийн эндэгдлийн шалтгаан, умайн хүзүүний хавдрын дархлаажуулалтын тухай, жирэмсэн, хөхүүл, нялх балчир бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө, нярайн асаргаа, хэзээ яаралтай эмчид хандахыг таниулах гэх зэрэг сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгож байна.

 

НИЙТЭЛСЭН: 2025-12-10 13:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0