#СУМДАД_ВАКЦИНЖУУЛАЛТЫН_ХАМРАГДАЛТЫГ_ЭРЧИМЖҮҮЛЭН_АЖИЛЛАЖ_БАЙНА

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УЛААНБУРХАН ӨВЧЛӨЛ ТАСРАЛТГҮЙ БҮРТГЭГДЭЖ БАЙГАА БӨГӨӨД ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Энэ хүрээнд Дадал, Норовлин, Цэнхэрмандал, Өлзийт, Мөрөн, Галшар, Баянхутаг, Бор-Өндөр, Бэрх сумдын анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн алба хаагчид Улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлж хамрагдалтын хувийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Галшар суманд хамрагдвал зохих 41 хүүхдээс 17 хүүхдийг нөхөн дархлаажуулж, нөхөн шивэлт хийн сургууль цэцэрлэгт суурилсан бүртгэлтэй 15 хүүхдүүдээс 12 хүүхдийг нөхөн дархлаажуулан ажиллаж байна. Тус ажлын хэсгүүд улаанбурхан өвчлөлийн нөхцөл байдлын мэдээлэл болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллээр ханган ажиллаж, вакцинд хамрагдах хүүхдийн мэдээллийг нэгтгэн вакцинжуулалтын хамрагдалталыг нэмэгдүүлэх цаашид гарч болох эрсдэлийг бууруулах зорилгоор ажиллаж байна.

ИЙМД ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД ТА БҮХЭН ХҮҮХДЭЭ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАН ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРУУЛНА УУ.

НИЙТЭЛСЭН: 2025-11-05 12:00:00