Аймгийн Засаг Даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА ” арга хэмжээний хүрээнд ЗҮҮН БҮСИЙН сумдын иргэдэд аймгийн нэгдсэн эмнэлгийн 8 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зохион байгууллаа.
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт анхан болон давтан үзлэгээр нийт-623 иргэн хамрагдсан байна. Үүнээс хортой хавдарын 7 тохиолдол, хоргүй хавдарын 3 тохиолдол бүртгэгдсэн.
Шинээр хавдрын сэжигтэй 3 тохиолдол оношлогдсон. Үүнд: умайн хүзүүний хавдар-1, хөхний хавдар-1, уруулын хавдар-1 тус тус оношлогдож, хавдарын нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч, дараагийн шатлалын эмчилгээнд хамрагдуулахаар шийдвэрлэсэн.
Мөн арьс, БЗДХ-ын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт нийт 185 иргэн хамрагдаж, түргэвчилсэн оношлуураар хепатит В вирус эерэг гарсан 9 иргэн, хепатит C вирус эерэг гарсан 7 иргэн, хеликобактерийн шинжилгээ эерэг гарсан-29 тохиолдлыг нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгч, хяналтад авч ажиллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2025-11-28 17:00:00