ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ (2025.12.01)

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар, Улсын хэмжээнд эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 89.2% (3,035) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 38.1% (n=2,197)-иар нэмэгдсэн байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 72 байна. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 3,238 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 77.3% (2,502) -ийг эзэлж байна. Өмнөх өдрөөс 37.9% (n=1,814)-иар нэмэгджээ. Улсын хэмжээнд 2,518 ор дэлгэх төлөвлөлт гаргасан. Үүнээс нийслэлд 2,135 орны зохицуулалт хийн дэлгэн ажиллуулж байна. 

НИЙТЭЛСЭН: 2025-12-31 03:19:24