“ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Манай улсад хорт хавдраар өвчилж нас барах явдал хүн амын дунд жил бүр өсөж байгаа төдийгүй тэр нь ажил амьдралын туршлага сууж ид хөдөлмөрлөх 40-55 насны хүмүүсийг зонхилон хамарч буй нь төр, засгийн анхаарлыг татах нийгмийн тулгамдсан асуудал болж байна. Улсын хэмжээнд элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр улс, аймгийн дунджаас 3.6 хувиар өндөр байна. Аймгийн хэмжээнд хорт хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралтын 25.2 хувийг эзэлж байна. Хэнтий аймгийн хэмжээнд хорт хавдрын өвчлөл 2020-2024 онд 968 тохиолдол бүртгэгдэж 5 жилийн дунджаар хорт хавдрын өвчлөлийн түвшин 10000 хүн амд 24.6 байгаа нь улс аймгийн дунджаас 3.0-5.2-оор өндөр байна. Хорт хавдрын шалтгаант нас баралт 553 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 15.1 болж улс аймгийн дунджаас 1.0-2.0-оор өндөр байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хүн амын дунд амьсгал, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны өвчлөл, хавдар, осол, гэмтлийн шалтгаант эмгэгүүд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг эзэлж байна.

Хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 13284 хүн буюу хамрагдалт 65.0%, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 1653 эмэгтэй буюу хамрагдалт 31.2%-тай байна. Элэгний хавдрын эрт илрүүлэг үзлэгт хамрагдвал зохих 40-60 насны 20739 иргэнээс 2394 хүн буюу 11.5 хувь нь хамрагдсан бөгөөд шинээр 176 хавдар оношлогдож эмчийн хяналтанд байна.

 
 
 
 
 
 
 


 

 
 
 
 



 

НИЙТЭЛСЭН: 2025-10-02 16:00:00