#УЛААНБУРХАНЫ_ВАКЦИНЖУУЛАЛТЫГ_ЭРЧИМЖҮҮЛЭХ_ШААРДЛАГАТАЙ_БАЙНА

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 29-ны өдөр ХӨСҮТ-ийн дарга С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна. Тус хуралд Аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, боловсролын газар, сургуулийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд оролцлоо. Аймгийн хэмжээнд улаанбурхан өвчлөлийн вакцинжуулалт 61 хувьтай байна. 10 дугаар сарын 29-ны байдлаар улаанбурхан өвчлөлийн 133 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс эдгэрсэн 124 хэвтэн эмчлүүлж байгаа 9 тохиолдол байна. Дэгдэлт тасралтгүй бүртгэгдэж байгаа тул эцэг эх асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүдээ улаанбурханы дархлаажуулалтад идэвхтэй хамруулна уу.

УЛААНБУРХАН ӨВЧИН НЬ ВАКЦИНААР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

 

НИЙТЭЛСЭН: 2025-10-30 14:30:00