ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Жил бүрийн 5 дугаар сарын 12-ны өдрийг Дэлхийн сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтний эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ тус тэмдэглэлт өдрийн хүрээнд Хэнтий аймгийн хүн амын эрүүл мэндийн энхийн манаанд цаг наргүй зүтгэх сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүдээ алдаршуулах, тэднээр бахархах дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд

"Та бусдын амийг аварч чадна" сэдвээр анхан шатны тусламжийн сургалтыг иргэд олон нийтэд хүргэлээ.

"Ажлын байрны сэтгэлзүй" сэдэвт сургалт ярилцлага

"Алтан хонх" асуулт хариултын тэмцээн

Өөрчлөлтийг өөрөөсөө- хөдөлгөөн эрүүл мэнд уриалгыг өрнүүлсэн

"Гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх-45 хоног"-ийн аяныг өрнүүлсэн.

"Танд хүргэх сувилахуйн үйлчилгээ" өдөрлөг зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаа.

Хүн амын эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэх сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүд та бүхэнд баярын мэнд хүргэе

May be an image of textMay be an image of textMay be an image of one or more people

 

May be an image of textMay be an image of one or more people May be an image of one or more people, dais and text

May be an image of one or more people and hospitalMay be an image of one or more people and hospitalMay be an image of one or more people and text

 

НИЙТЭЛСЭН: 2026-05-11 07:27:39