Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд:
“Хүн амыг уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, мэдлэг, арга барилтай болгох, мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх” үйл ажиллагаа тусгагдсан.
Энэ үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлснээр уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барилыг хүн амд хүргэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, монгол эм тангийн мэдлэг, мэдээллийг олж авах зэрэг олон талын үр дүнтэй ажил болох юм
Эрүүл мэндийн яамнаас батлагдсан удирдамжийн дагуу Монгол улс даяар “Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалъя” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг манай аймагт 2019 оны 09 сарын 19-26-ний өдрүүдэд ЭМГазар болон төв, хөдөөгийн нийт 19 эрүүл мэндийн байгууллагууд хамтран давхардсан тоогоор 3200 иргэнд сургалтыг зохион байгуулж ажиллаа. Үүнд: биеийн индекс болон хувь хүний өвөрчлөлийг тодорхойлж, уламжлалт идээ ундаа, явдал мөр, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгч, уламжлалт эмчийн үзлэгт хамруулж, дөрвөн улиралд тохирох хоол ундны онцлогийг харуулсан хоолны үзэсгэлэнтэй танилцуулж, томуу, томуу төст өвчний улиралтай уялдуулан витаминаар хангаж “ману-4” тантай цай, хүчилтөрөгчийн коктейлийг иргэдэд өгч, уламжлалт эмийн талаар иргэдийн хэрэгцээнд нийцсэн мэдээлэл, сургалт сурталчилгааны материал, гарын авлага боловсруулж, спортын болон ахуйн гэмтэлийн дараах үеийн үзлэг, уламжлалт анагаах ухааны даралт болон ханиаднаас сэргийлэх цэгэн бариа хийж, хэвшүүлэх телевиз болон олон нийтийн цахим сүлжээгээр /Өндөрхөөн тв/ түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаа.
Үүнд: Төрийн албан хаагч, сургууль цэцэрлэгийн насны хүүхэд, багш, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 419 дүгээр ангийн хүмүүжигч нарыг хамруулж ажилласан.









