Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас сумдууд болон албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” челленжийг өрнүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд 2021 онд А/780 дугаар тушаалаар “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний төлөвлөгөөг, 2022 онд “Иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дадлыг бий болгох ажлын удирдамж”-ийг тус тус баталж “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар зарласан.
Энэхүү аяныг анх Монгол улсад Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2017 оноос хойш 6 дахь жилдээ үндэсний хэмжээнд “Дэлхийн алхалтын өдөр”-ийг “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” уриан дор тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Ийнхүү өнөөдөр Эрүүл мэндийн салбар манлайлан 6 км Эрүүл мэндийнхээ төлөө Алхангаа ярилцлаа. Та яг одоогоос алхаж өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулахыг уриалж байна.

НИЙТЭЛСЭН: 2022-06-14 18:22:01

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0