ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасаг нь АНУ-ын Самаритан сан байгууллагтай хамтран “Хүүхдийн Зүрх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасаг нь АНУ-ын Самаритан сан байгууллагатай хамтран “Хүүхдийн Зүрх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн зүрхний эмч нар Хэнтий аймагт 2 хоногийн турш зүрхний төрөлхийн гажгийн илрүүлэлтийн үзлэг, зүрхний эмгэг сэжигтэй хүүхдүүдэд зүрхний эмчийн үзлэг, зүрхний хэт авиан шинжилгээг нийт 65 хүүхдэд хийж зүрхний төрөлхийн гажигтай 3 хүүхдийг төсөлд хамруулж АНУ-д зүрхний нээлттэй мэс засалд үнэ төлбөргүй оруулахаар боллоо.

Мөн 2022.08.25-28-ны өдрүүдэд “Хүүхдийн зүрх судлал, ревматологийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт 2 кредитийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтад АНЭ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 35 эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

НИЙТЭЛСЭН: 2022-08-27 17:54:52

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0