Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя

 Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр дэхь нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар үндэсний хэмжээнд “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар 2022 оны 3 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулах тухай шийдвэр гарсан билээ.

Энэхүү аяны хүрээнд “Монголын явган алхалтын холбоо”-ноос зохион байгуулж буй Хангайн бүсийн 4 аймгаар 1 аймаг 100км-ын сорилтот алхалтууд амжилттай зохион байгуулагдлаа.

Анхных нь Сэлэнгэ аймаг "Хувьсгалчдын жимээр 100 км" Хөвсгөл аймаг "Хөх сувдны эрэлд 100 км" Булган аймаг “Айрагтай алхалт 100 км” зохион байгуулагдсан.  2022.09.16-2022.09.18-ны өдрүүдэд Хэнтий аймагт “Эзэн Чингис хааны өлгий нутгаар 100 км”  сэдэвт алхалтыг 8 аймаг, 9 дүүргийн 70 орчим алхагчид оролцож сорилт, адал явдал, дурсамж дүүрэн зохион байгуулагдлаа.

НИЙТЭЛСЭН: 2022-09-23 08:37:13

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0