“ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ийг угтан зохион байгуулж буй “Судлаач эмч-2023” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 3 сарын 29 нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
“ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ийг угтан зохион байгуулж буй “Судлаач эмч-2023” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 3 сарын 29 нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг илтгэлийн уралдаанд
1-р байр: “Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2018-2022 онд эмчлүүлсэн Тархины харвалт өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан нь” сэдвээр Н.Отгонсүрэн, Д.Уранчимэг, Ш.Энхмандах, Д.Улаанхүүхэн АНЭмнэлгийн Мэдрэлийн тасаг
2-р байр: “Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн байгууллагын соёлыг тодорхойлох нь” сэдвээр Г.Хишигжаргал, П.Анхмандах, Ж.Мөнх-Эрдэнэ, Н.Эрдэнэцацрал, Д.Отгонтуяа АНЭмнэлгийн магистр эмч нар
3-р байр: “Хөвчрөх үйл ажиллагааны алдагдлыг судалсан үр дүнгээс” сэдвээр Д.Алтангэрэл, Д.Мөнхбат АНЭмнэлгийн Мэс заслын тасаг
Тусгай байр: “Чихрийн шижин хэв шинж-2 өвчнийг хануур засал, хоол эмчилгээтэй хавсруулан эмчилсэн үр дүн” сэдвээр Г.Эрдэнэсувд, Б.Цэрэндолгор, M.Даваа, Б.Мөнхцэцэг , О.Ууганцэцэг Намралын Төмөрбаатарын нэрэмжит Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг
Тусгай байр: “Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт 2022 онд хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн байдлыг судлах нь” сэдвээр Ц.Эрдэнэцэцэг, Г.Алтансувд, Б.Чимгээ ЯТТ-тасаг
тус тус шалгарлаа. 
НИЙТЭЛСЭН: 2023-04-03 07:32:11