ХӨЦМ-ийн сургалт зохион байгуулагдлаа.
Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч нарт бага насны хүүхдийг үзэж, оношлох, эмчлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Хүүхдийн өвчний цогц менежмент хөтөлбөрийн 2 хоногийн сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Тус сургалтад ЭМГ-ын дарга, эх, нярайн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, ХӨЦМ хөтөлбөрийн орон нутгийн сургагч багш нар, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын 20 гаруй эмч нар оролцлоо. Энэхүү сургалт нь эмч нарын эмчлэх оношлох ур чадвар, эцэг эх, гэр бүл, хамт олны хүүхэд асран хамгаалах мэдлэг чадварыг сайжруулах асуудлыг цогц байдлаар багтаасан хөтөлбөр юм.
ХӨЦМ-ийн сургалтыг бүх зүрх сэтгэлээ зориулж лекц, дадлага хослуулан заасан 2 сургагч багш болох Хүүхдийн эмч Б.Эрдэнэцэцэг, И.Уранхайч нартаа баярлалаа. Сургалтад идэвхтэй оролцсон ЭМБ-ын эмч нартаа орчин үеийн “ Анагаах Ухааны ” гарын авлага номнуудыг гардуулж урамшууллаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье!.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)