"ИРГЭДИЙН ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Аймгийн ИТХ-ын 01 тогтоолоор иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн санал санаачилгыг тусгах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй хүргэх зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын 26-ны өдрийг "ИРГЭДИЙН ӨДӨР" болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн газар иргэдэд эрт илрүүлэг, эрүүл шүд арга хэмжээ, товлолт дархлаажуулалт, өсвөр насны хүүхдийн зөв зохистой хооллолт болон сургуулийн орчинд хориглосон хүнс, бүтээгдэхүүний хаяг шошго, ундны усны савны хэрэглээний талаарх эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг 326 иргэнд, дархлаажуулалтын багцыг 50 хүүхдэд  өгч ажиллаа. Мөн Азифарм эмийн компаниас эрүүл мэндийн даатгалаас өрхийн эмчийн жороор үнэгүй олгогддог чихрийн шижин, зүрх судас, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний талаарх эмийн танилцуулгыг хүргэн хамтран ажилласан.

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2023-09-26 17:30:00