Монголын уламжлалт анагаах ухааны талаар төрөөс баримтлах бодлого, Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр, Аймгийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн Эрүүл мэндийн салбар дэд бүлгийн 2.1.2.2 дах заалт "Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, орон нутгийн анхан шатны эмч, мэргэжилтнүүдийг УАУ-ны сургагч багшаар бэлтгэх" –ыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоотой уялдуулан, орчин үеийн анагаах ухаантай хослуулан хэрэгжүүлэх замааар анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд Уламжлалт анагаах ухааны аргаар онол, эмнэлзүйн нотолгоонд суурилсан үйлчлүүлэгч төвтэй, бие даасан тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, тасралтгүй онол дадлагын ерөнхий мэдлэг ойлголттой болгож, өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх ур чадвартай, онол, практикт тулгуурласан дадлагыг эзэмшүүлэх зорилгоор АЗДТГазар, ЭМГазар, УАУНЭмнэлэг, МУАУЭСНийгэмлэгүүд хамтран 2023 оны 10 сарын 23-24-ний өдрүүдэд УАУНЭ-ийн сургалтын танхимд Анхан болон 2 дах шатлалын 25 эрүүл мэндийн байгууллагуудын дотор, мэдрэл, ахмадын эмч, НЭМ-ийн ажилтан, шинээр төгссөн уламжлалтын их эмч, бариа заслын сувилагч нийт 40 эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, гэрчилгээ олгов.
Мөн тус сургалтаар Монгол орон даяар зохион байгуулагдаж буй “МУАУ-ны НӨЛӨӨЛӨЛ-2023” хэлэлцүүлэгт арга хэмжээг орон нутагт анх удаа Хэнтий аймгийн Чингис хотод амжилттай зохион байгуулагдлаа.