Сургалтын хөтөлбөрийн хүрээнд: 2023.10.25-ны өдөр Мал, амьтнаас хүнд дамждаг өвчний үед салбар хоорондын мэдээ, мэдээллийг шуурхай солилцож, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт, хариу арга хэмжээний хамтарсан үзүүлэх сургуулилт зохион байгуулах, зүүн бүсийн зоонозын өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор БОАЖЯ, ЭМЯ, ХХААХҮЯ, ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, ГовьСүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн ЭМГ, МЭГ, ОБГ, ЗӨСТ-ийн эмч, тархвар судлагч, биологич, малын эмч, онцгой байдлын ажилтан 67 хүн хамрагдсан. 2023.10.26-ны өдөр Цагийн байдал зарлан хээрийн эмнэлэг дэлгэн үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Үзүүлэх сургалтад хамтран оролцсон Хэнтий аймгийн ЭМГ, ЗӨСТ, ОБГ, ЦГ, НЭ-ийн эмч, сувилагч, ажилчид болон бусад байгууллагуудын албан хаагч, мэргэжилтэнгүүддээ баярлалаа