ЭМБ-уудын эмч мэргэжилтнүүдийг амь насанд аюултай эрсдэлд орсон өвчтөний биеийн байдалд үнэлгээ хийх, амилуулах лавшруулах тусламжийн арга техникийг /AALS/ эзэмшүүлэх болон эрт илрүүлэг үзлэг хийх аргачлалаар хангах, чадавхижуулах зорилготойгоор 2023 оны
Монгол улсын Засгийн газрын санаачлагаар 2022 оны 5 дугаар сарын 1-нээс улс орон даяар хүн амын дунд эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж эхэлсэн. 8-р сарын 31-ний байдлаар 18-аас дээш насны хүн амын аймгийн үзлэгийн хамрагдалт 22.9 хувьтай байгаа бөгөөд аймгуудын дундаж 30 хувьтай байна. Дээрх үзлэгийн статистик мэдээнээс харахад үзлэгийн хамрагдалтын байдал аймгуудын дундажаас доогуур үзүүлэлттэй байна. Эмч, мэргэжилтнүүдийг эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, эрсдлээс сэргийлэхийн тулд давтан сургалтанд хамруулах нь зүйтэй байна. Дээрх үзүүлэлтүүдээс дүгнэлт хийхэд орон нутгийн хүний нөөцийг ажлын байранд чадавхижуулах сургалтанд хамруулах замаар эрчимжүүлэх шаардлагатай байна. Иймд ЭМБ-уудын эмч мэргэжилтнүүдийг амь насанд аюултай эрсдэлд орсон өвчтөний биеийн байдалд үнэлгээ хийх, амилуулах лавшруулах тусламжийн арга техникийг /AALS/ эзэмшүүлэх болон эрт илрүүлэг үзлэг хийх аргачлалаар хангах, чадавхижуулах зорилготойгоор 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд сургалт зохион байгуулагдаж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2023-10-31 15:00:00