"ШҮД УГААХ ЗӨВ АРГА" сэдэвт сургалт зохион байгууллаа.
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ЭМГ-аас Хэрлэн сумын 1-р цэцэрлэгт дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд: Ахлах болон бэлтгэл бүлгийн ангийн хүүхдүүдийг хэрхэн шүдээ зөв угаах талаар сургалтад хамруулсан. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, туслах багш нарт амны хөндийн эрүүл мэнд, хүүхдийг хэрхэн зөв шүдээ угаах дадалд сургах талаар зөвлөмж зөвлөгөө хүргэн ажиллаа. 0-10 насны хүүхдийн дунд "Гар хөл амны өвчлөл" нэмэгдэх хандлагатай байгаа тул тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг цэцэрлэгийн багш нарт хүргэлээ. Томуугийн эсрэг вакцин зорилтот бүлгийн 2-5 насны хүүхдүүдэд хийгдэж байгаа тул тус цэцэрлэгийн вакцины хамрагдалтын хувьтай танилцлаа. Хамтран ажилласан Хэрлэн 1-р цэцэрлэгийн хамт олондоо баярлалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2023-11-08 15:00:00