Хэрлэн дом ӨЭМТ нь харьяа 4-р цэцэрлэг, 6-р цэцэрлгийн багш ажилчид, Хэнтий ус ХХК-ийн ажилчидад дараах чиглэлээр үйл ажиллагаа явууллаа.
#Чихрийн_шижинтэй_тэмцэх_дэлхийн_өдөр”-ийг 11 дүгээр сарын 14 –нд тэмдэглэн өнгөрүүлдэг.2023 оныг “ЭРСДЭЛЭЭ МЭДЭЖ, ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийн хүрээнд Хэрлэн дом ӨЭМТ нь харьяа 4-р цэцэрлэг, 6-р цэцэрлгийн багш ажилчид, Хэнтий ус ХХК-ийн ажилчидад дараах чиглэлээр үйл ажиллагаа явууллаа. Тус үйл ажиллагаанд:
- Иргэдийн чихрийн шижингийн эрсдэлийг үнэлгээний хуудасны дагуу үнэлсэн.
- цусан дах сахарын хэмжин
- Хэвлийн тойрог, өндөр жинг хэмжин эрсдлийг үнэлсэн.
Мөн тус үйл ажиллагаанд оролцсон иргэдэд хеликобактэр илрүүлэх шинжилгээ, элэгний B,C вирус илрүүлэх шинжилгээг хийж байна. Дэлхийн тэмдэглэлт өдрийг тэмдэглэж ард иргэддээ хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг хүргэн ажилласан Хэрлэн дом ӨЭМТ-ийн нийт эмч, ажилчдадаа баярлалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2023-11-17 15:00:00