“Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 35 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байдаг.Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий улс орнууд ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг болсон юм. Манай улсын хувьд ч жил бүр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2023 онд тус өдрийг “ОЛОН НИЙТИЙН МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖЬЕ” уриан дор зохион байгуулж байна.Тус өдрийг угтан Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хамт олон Азифарм эмийн сан, Хэнтий аймгийн Политехникийн Коллежийн оюутнуудтай хамтран иргэдэд чиглэсэн "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг амжилттай зохион байгуулан ажиллаа.Тус өдөрлөгөөр: Дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх ДОХ-ын эсрэг өдрийн талаар мэдээлэл хүргэсэн, Иргэдэд Бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаар болон БЗДХ-ийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөөг хүргэсэн, Иргэдийг сайн дурын ДОХ, Тэмбүү зэрэг БЗДХ-ийн халдварыг илрүүлэх шинжилгээнд хамруулсан,Иргэдэд дархлаа дэмжих халуун аньс, чацаргана, витамин тараасан, Азифарм эмийн сангаас иргэдэд дархлаа дэмжих нэмэлт бэлдмэл, витамины танилцуулгыг хүргэн ажиллаа. 


