“ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ-2” АЯНД ХЭНТИЙ АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ.

03 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олонд “Энэ жилдээ эрүүл жиндээ-2” аяны талаар мөн “Өглөөний цайны ач тус”, “Хүн бүр БЖИ-ийг хэрхэн тодорхойлох вэ?” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус байгуллагын алба хаагчид ажлын байран дээр тогтсон цагт нийтээр “Түмэн дасгал”-ыг хийж хэвших, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөний дадлыг бий болгон эрүүл жиндээ хүрэх тус аянд нэгдэхээр боллоо.

НИЙТЭЛСЭН: 2024-03-20 14:00:00