АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДСАН “ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ АРГА ХЭМЖЭЭ” ҮЕ ШАТТАЙГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол орон даяар зохион байгуулагдаж буй эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт 0-17 насны хүүхдийг 2 багц болгон хамруулж байна. Хэнтий аймгийн хэмжээнд 0-17 насны нийт хамрагдвал зохих 28937 хүүхдээс 18561 /64.1%/ хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 65.4% нь шүд цоорох өвчлөлтэй байна. Эрүүл Шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоол, Эрүүл шүд арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай 2024 оны 01 дүгээр сарын 19-ний Эрүүл мэнд, Боловсрол шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаал, Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл ирээдүй” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” чиглэлээр “ҮOUNG DOCTORS” клубын сургагч багш нарыг чадавхжуулах сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 02-оос 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

НИЙТЭЛСЭН: 2024-04-02 15:00:00