ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОНОШИЛГООНЫ ТЕХНОЛОГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА.
“Эй Ай Меди Монголиа” ХХК нь БНСУ-ын “NTL Healthcare” компанийн бүтээсэн “CERVICARE AI” хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг оношилгооны технологийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцуулах ажлыг зохион байгууллаа. Тус технологи нь Монгол улсдаа албан ёсны эрхтэйгээр 2023 оны 08 дугаар сард нэвтрүүлсэн. Үүнээс хойш ЭХЭМҮТ, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг гээд улсын томоохон 3 эмнэлэг болон Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлийн хувийн хэвшлийн 9 эмнэлэгт тус тус суурилуулж оношилгоо эмчилгээнд нэвтрүүлээд байна. Манай улс нь умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар Ази номхон далайн бус нутагтаа тэргүүлж байгаагаас гадна өнөөгийн байдлаар Монгол улсын эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлөөр 3-р байранд умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. 1 жилд 360-400 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогддог бөгөөд 150-160 эмэгтэй уг хавдраар нас бардаг статистик судалгаа байна.

 

НИЙТЭЛСЭН: 2024-04-19 15:00:00