Хог хаягдал нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг юм. Сүүлийн жилүүдэд хүн амын нягтрал, хотжилт, үйлдвэржилтээс үүдэн хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Дэлхийн банкнаас эрхлэн гаргасан “What Management to 2050” тайланд 2050 он гэхэд дэлхий нийтийн хог хаягдлын хэмжээ 3,4 тэрбум тонн болж өснө гэж дурдсан байна. Монгол улсын хэмжээнд цуглуулж, тээвэрлэсэн энгийн хатуу хог хаягдлын хэмжээ 2020 онд 2244,0 мянган тонн байсан бол 2021 онд 2402,5 мянган тонн болж 7,1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриалсан “Хоггүй орчин- Бидний хариуцлага” аянд нэгдлээ.