ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
Монгол улсын эм зүйн салбарт одоогийн байдлаар 44 хууль, олон улсын гэрээ-3, УИХ-аас баталсан тогтоол-4, Засгийн газрын тогтоол-13, Эрүүл мэндийн сайдын тушаал-41, Монгол улсын стандарт-14 тус тус мөрдөн, хэрэгжилтийн биелэлтийг ханган ажиллаж байна. 2024 онд эмийн сан, хувийн хэвшлийн үүдэн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох комисс холбогдох тушаал журам стандартын биелэлтийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж эхлээд байна. Мөн Эрүүл мэндийн газар нь аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвийн эм зүйн албанд зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан. ЭМЯ-ны бодлого чиглэлтэй уялдуулан эм зүйн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын цаашдын тогтвортой үйл ажиллагаанд хууль эрх зүйн баримт бичгийг мөрдөн ажиллах, хэрэгжилтийн биелэлтийг сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Иймд тус сургалтаар Эм зүйн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулж, тус салбарт мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн биелэлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, арга зүйгээр хангах зорилгоор Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй нийт эмийн сан, ЭХНБ-ын мэргэжилтэн, АНЭ, Бор-Өндөр ЭМТ-ийн эм зүйч сумдын ЭМБ-ууд эм хариуцдаг ахлах сувилагч нарыг хамруулан 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сургалтыг зохион байгуулж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2024-05-30 16:00:00