Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ хамтран, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар, НҮБ-ийн Хүүхдийн Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх, түүнийг бууруулах төсөл”-ийн хүрээнд “СТРЕПТОКОККИЙН АНГИНА, ФАРИНГИТ, ХЭРЭХ ӨВЧИН, ХЭРЭХИЙН ШАЛТГААНТ ЗҮРХНИЙ ОЛДМОЛ ГАЖГИЙГ ЭРТ ОНОШЛОХ ЧАДАВХИ ОЛГОХ” сургалтыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага, ЕБС-ийн эмч, мэргэжилтнүүдэд 2024 оны 08 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтыг Эрүүл мэндийн яамны Хүүхдийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТөвийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга, Монгол улсын Хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, Хүүхдийн Зөвлөх эмч, Төслийн техникийн ажлын хэсгийн дарга Т.Болормаа удирдан явуулсан. Хүүхдэд тохиолдох А бүлгийн β-стрептококкийн гаралтай ангина, фарингит, хүүхдийн хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажигаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор 2024 оны 10 дугаар сараас аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүдэд А Стрептококкийн хурдавчилсан оношлуурыг ашиглан скрининг үзлэг хийхээр төлөвлөөд байна. 
