МӨРӨН, БАТНОРОВ, НОРОВЛИН СУМ, ТАХИЛГАТ ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД TOYOTA LAND CRUISER 78 ЗАГВАРЫН АВТОМАШИН ОЛГОЛОО

Эрүүл мэндийн яамнаас Мөрөн, Батноров, Норовлин сум, Тахилгат тосгонд туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 78 загварын автомашин олголоо. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр тус сумдад түлхүүр хүлээлгэн өглөө. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрөгч есдүгээр сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ Мөрөн сум, Тахилгат тосгон, Батноров сумын эрүүл мэндийн төвүүдэд Toyota Land Cruiser 78 загварын туулах чадвар сайтай автомашиныг энэ оны IV улиралд багтаан хүлээлгэж өгөхөөр батламж олгосон билээ.

НИЙТЭЛСЭН: 2024-10-02 15:00:00